Нарендра Моди 2036 оны зуны Олимпыг Энэтхэгт хийх хүсэлтээ илэрхийллээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-16
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 2036 оны зуны Олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа бямба гарагт Мумбай хотод болсон олон улсын Олимпын хорооны (ОУОХ) 141 дэх удаагийн чуулганы үеэр уламжиллаа. Тэрбээр “Энэтхэг улсад Олимпын наадам зохион байгуулахдаа маш их баяртай байна” гэжээ. Мөн “Манай улс 2036 оны Олимпыг зохион байгуулахын төлөө хичээн зүтгэсээр байх болно. Энэ бол 1.4 тэрбум энэтхэгчүүдийн мөрөөдөл. Бид ОУОХ-ны дэмжлэгтэй энэ мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна” гэсэн юм. Өмнө нь тус улсад Олимпын наадам болж байгаагүй. Мөн сүүлийн жилүүдэд тус улсын тамирчид Олимпод амжилттай оролцох болсон билээ. Хамгийн сүүлд 2020 оны Токиогийн Олимпод 124 тамирчнаа илгээсэнд нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авчээ. Түүнчлэн Н.Моди чуулганы үеэр 2029 оны Залуучуудын Олимпыг эх орондоо зохион байгуулахыг хүсч “Бид 2029 оны Залуучуудын Олимпыг зохион байгуулахад бэлэн байна. Энэтхэгийг ОУОХ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 19 дэх удаагийн Азийн наадамд энэтхэгчүүд амжилттай оролцсоныг сайшааж “Энэтхэг бол урам зориг өгөх газар. Энэтхэг дэх Олимпын хороо Азийн наадамд бахархалтай оролцлоо” гэжээ. Мөн Н.Моди “Энэтхэг улс дэлхийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрэн чадамжтай. Бидэнд Олимпын наадам хийх дэд бүтэц, логистик, багтаамж бүгд байна” гэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.