images

Хятад, Энэтхэг улсууд Гималайн нурууны хилийн маргаантай бүсийн энх тайван байдлыг хадгалахаар тохиролцлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-13


   Сүүлийн 20 жил Гималайн нурууны баруун талд хилийн маргаантай байгаа Хятад, Энэтхэг улсууд тус бүсэд энх тайван байдлыг үргэлжлүүлэн хадгалахаар хэлэлцэн тохиролцлоо. Энэ тухай хэлэлцээрийг лхагва гарагт хийсэн бөгөөд уулзалтын дараа Энэтхэгийн Гадаад хэргийн сайд “Хоёр тал санал бодлоо илэн далангүй, нээлттэй, бүтээлчээр солилцож, харилцан хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргалаа” гэсэн юм. 2020 оны зургадугаар сард 3488 км үргэлжлэх боловч ямар нэгэн тэмдэглэгээгүй хилийн маргаантай тус бүсэд мөргөлдөөн гарч 20 энэтхэг, тодорхой бус тооны хятад цэрэг амиа алдаж байв. Улмаар Энэтхэгийн тал хятадуудад виз олгох тоогоо бууруулж, компаниудад нь хатуу шаардлага тавьж эхэлсэн билээ. Харин цэрэг, дипломат хэлэлцээрийн үр дүнд цэргүүдээ хойш татаж, тодорхой цэгүүдэд байрлуулах зэргээр хилийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авч чаджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.