Хятад: Устөрөгчийн түлшээр ажилладаг анхны завь аялалдаа гарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-10-12
Хятадын анхны устөрөгчийн түлшээр ажилладаг усан завь "Three Gorges Hydrogen Boat No. 1" Хүбэй мужийн Ичан хотоос анхны аялалдаа гарлаа. Утааны ялгаруулалт багатай энэ завийг 500 киловатт устөрөгчийн түлшээр цэнэглэжээ. Үүнийг уламжлалт түлштэй харьцуулбал, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 343.67 тонноор бууруулахаас гадна устөрөгчийн түлшний хэрэглээ нь жилд 103.16 тонн газрын тосыг орлоно. Тэгвэл тус завь нь 49.9 метр урт, 10.4 метр өргөн, цагт 28 км хурдлах чадалтай, нэг удаад туулах дээд зай нь 200 км ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.