АНУ-д суугаа гадаадын дипломатчид “Chinggis Khan Cup” гольфийн тэмцээнд оролцлоо
Чихэнд чимэгтэй
2023-10-12
Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Америк дахь монголчуудын гольфийн холбоо хамтран “Chinggis Khan Cup” гольфын нөхөрсөг тэмцээнийг хоёр жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээн Вашингтон хотод энэ сарын 7-нд болсон бол анхдугаар тэмцээнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд хоёр улсын дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээнд хийж байв. Тэмцээнд тухайн үед 14 улсын Элчин сайд, дипломат ажилтан, АНУ-ын Төрийн департмент, гааль, хил хамгаалахын ажилтнууд зэрэг 50 гаруй тамирчин оролцсон юм. Харин энэ жил мөн арав гаруй улсын дипломат ажилтнууд болон АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, Дотоодын аюулгүй байдлын яам, гааль, хил хамгаалах албаны нийт 60 гаруй тамирчин оролцжээ. “Chinggis Khan Cup” гольфын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Кентакки мужаас оролцсон Ц.Надмид, эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан Борам Ким нар түрүүлж шилжин явах цомын эзэд болов. Харин анхдугаар тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын гааль, хил хамгаалах албаны ажилтан М.Говер, эмэгтэйчүүдийн ангилалд Кентакки мужаас оролцсон Р.Гантуяа нар түрүүлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.