Монголын бүжигчид хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээс дэлхийн цом хүртжээ
Чихэнд чимэгтэй
2023-10-12
БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 6-8-ны өдрүүдэд "ICU World Cup Seoul-2023" буюу хөгжөөн дэмжигчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 21 орны 1000 гаруй бүжигчид өрсөлдсөнөөс Монголын баг “Youth Team Hip Hop” төрөлд дэлхийн цомын эзэн болжээ. Тус төрөлд Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг эх орноо төлөөлөн оролцож түрүүлсэн байна. Харин үүний дараа "Korea Youth cup" тэмцээн болж “Primary Team Hip Hop” болон “Primary Doubles Hip Hop” төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг тэргүүлж, алтан медалийн эзэд болжээ. Мөн "ICU World Cup Seoul-2023" тэмцээнд Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны төрлийн олон улсын шүүгч Н.Жавхлан шүүгчээр ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.