images

УИХ-ын гишүүд хүүхдийн эрхийн асуудлаар хяналтын сонсгол хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-12


  УИХ-ын Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан тэргүүтэй гишүүд хамтран хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулахаар УИХ-ын даргад хүсэлт гаргажээ. Тэд энэ арга хэмжээг энэ сарын 25-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Улмаар хяналтын сонсголын хийх хугацааг тогтож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн, хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгийг сонгосон байна. Сонсголд иргэдийг нээлттэй оролцуулах гэнэ. Дашрамд дурдахад, Монгол улсын хүн ам өмнөх оноос 1.4 хувиар өсөж 3.4 саяд хүрсэн билээ. Тэгвэл нийт хүн амын 36.2 буюу 1.2 сая 18 хүртэлх насны хүүхдүүд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.