images

Монголын хөлбөмбөгчид Афганистаны шигшээ багтай өнөөдөр тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-12


   2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад болох ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтууд Тажикистан улсын нийслэл Душанбе хотод болох гэж байна. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг тус тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр Афганистаны багтай хийхээр болжээ. Тус шатанд манай улс 23 тоглогчтойгоор оролцож байгаа бөгөөд тоглолт 22 цагт эхэлнэ. Өчигдөр манай шигшээ баг тоглолтын өмнөх эхний бэлтгэлээ амжилттай хийсэн бөгөөд шигшээ багт Словакийн "Комарно" клубээс Г.Ганбаяр, Чехийн "Славия Карловы" клубээс Филип Андерсен, Чинзориг нар нэгдсэн байна. Үүний дараа манай улсын тамирчид Улаанбаатар хотноо энэ сарын 17-нд Афганистантай дахин тоглох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.