images

Японд монгол царс модноос архи гаргаж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-11


   Японы Ойн аж ахуй, судалгааны хүрээлэн дэлхийд анх удаа модноос сакэ архи гаргаж авах технологи боловсруулж байна. Тэд модноос гаргаж авсан архиа 2025 онд гарааны бизнесийн компаниар дамжуулан худалдаанд гаргах зорилго тавин ажиллаж байгаа аж. Анх модноос сакэ гаргаж авах гэж байгаа тухай мэдээллийг өнгөрөгч долоодугаар сард “Kyodo News” агентлаг мэдээлж байсан юм. Тухайн үед судлаачид хус, хуш, монгол царс зэрэг хэд хэдэн модны дээжээс модлог анхилуун үнэртэй, 25 хувийн спиртийн агууламжтай тунгалаг шингэн гарган авсан байв. Тэгвэл уг сакэний найрлагад орж буй монгол царс модны шинжлэх ухааны нэршил нь Quercus mongolica юм. Энэ мод нь Монгол, Хятад, Япон, Солонгос, Сибирийн нутагт өргөн тархалттай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.