images

Хөвсгөл: 6811 эмэгтэйг хорт хавдрын үзлэг, оношилгоонд хамруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-11


  Монголын эмэгтэйчүүдийн холбоо "U Film" уран бүтээлийн нэгдэлтэй хамтран төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч С.Удвал агсны тухай "Улаан цэцэг" түүхэн киног хамтран бүтээсэн. Энэ киноны орлогоор 2022 онд "Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийг хэрэгжүүлнэ хэмээн уг холбооноос мэдэгдсэн юм. Тэгвэл уг төсөл Хөвсгөл аймагт хэрэгжиж дуусчээ. Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгонд явуулын эмнэлэг ажиллаж 6811 эмэгтэйг хавдрын үзлэг, оношилгоо хийж, умайн хүзүүний хортой хавдар болон сэжигтэй тохиолдлүүдийг илрүүлжээ. Мөн үүнээс гадна очсон газар бүртээ иргэдэд эрүүл мэнд, гэр бүлд чиглэсэн лекц, сургалтыг зохион байгуулсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.