images

Хөвсгөл нуурт олон улсын тамирчид сэлж өрсөлджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-11


   Хөвсгөл нууранд анх удаа мөстэй усанд сэлэлтийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд найман улсын 15 тамирчин оролцжээ. Энэ талаар МОНЦАМЭ агентлаг мэдээлэхдээ "Тэмцээний өдөр Хөвсгөл нуурын ус +7.5 градусын дулаан байсан бөгөөд тамирчид 1.6 километрт сэлж хувийн амжилтаа ахиулсан" гэжээ. Түүнчлэн Монгол улс тус тэмцээнийг зохион байгуулснаар олон улсын мөстэй усанд сэлэлтийн холбоонд 92 дахь гишүүнээр элсэх болсон байна. Сонирхолтой нь, тэмцээний оролцогчид Антарктид, Хойд мөсөн далай, Английн хоолой, Балтын тэнгис зэрэг олон газар сэлж байсан Хойд Африк, Австрали, Англи, Герман, Польш, Мексик зэрэг улсын туршлагатай тамирчид байжээ. Мөн олон улсын мөстэй усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Рэм Баркай энэ үеэр хүрэлцэн ирж, тэмцээнийг үзэж сонирхсон байна.

Гэрэл зургийн эх сурвалж: khuvsguliinungu.mn

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.