Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарина
Чихэнд чимэгтэй
2023-10-11
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ирэх бямба гарагт бүх нийтээр мод тарих үндэсний өдөрлөг болох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийнхэн нарс, шинэс, хус, улиангар, улиас, тэрэлж, буйлс, голт бор, сарнай, балгана, Япон хайлаас зэрэг мод, сөөгийг тарихаар төлөвлөжээ. Иргэд, албан байгууллага хамт олон уг ажилд оролцох нь нээлттэй бөгөөд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэнтэй холбогдож, модны нэр төрлийг урьдчилан сонгож, захиалах боломжтой ажээ. Улаанбаатар хотод шинжлэх ухаан, сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг хүрээлэн нь хуучин Амгалангийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрладаг юм. 18 га талбай бүхий энэ газарт Монгол орны 370 орчим зүйлийн мод ургамлыг мэргэжилтнүүд тарьж ургуулжээ. Хамгийн анх 1961 онд Байгалийн ухааны хүрээлэнгийн Ургамал судлалын тасгаас “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” гэх нэгж тасран гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.