images

Азербайжан, Хятад улсууд хамтарч сарыг судална

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-10


   Азербайжан улс Хятадын олон улсын сарны судалгааны станцын хөтөлбөрт (ILRS) нэгдсэнийг Хятадын Үндэсний сансар судлалын байгууллагаас албан ёсоор мэдээллээ. Хоёр улсын сансрын агентлагууд энэ сарын 2-6-ны хооронд Баку хотноо болсон 74 дэх удаагийн олон улсын сансар судлалын бага хурлын үеэр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. ILRS хөтөлбөрийг 2021 онд ОХУ, Хятад улс санаачлан эхлүүлж, Арабын нэгдсэн Эмират, Пакистан, Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага, Швейцар, Өмнөд Африкийн хамтарсан “Nano-SPACE” компани хөтөлбөрт нэгдээд байсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд сарны судалгааны станц, экспидецийн суурийг бүрдүүлэх гурван үе шаттай төлөвлөгөө боловсруулсан бөгөөд эхний шатанд сарны станцын суурь моделийг 2028 онд дуусган орчныг судалж, нөөцийг баталгаажуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.