images

Монгол улсын Ерөнхийлөгч Францад айлчилна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-10


    Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-нд Францад айлчлахаар мордлоо. Монгол улсын төрийн тэргүүн анх удаа тус улсад албан ёсны айлчлал хийх гэж буй нь энэ бөгөөд Ерөнхийлөгч Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд гарах гэж байгаа “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм. Улмаар тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзахаас гадна сенатын ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын засаг дарга Анн Идалго нарыг хүлээн авч уулзах ажээ. Айлчлалын үеэр Парис хотын Версалийн ордны Хааны театрт Монголын Морин хуурын чуулга тоглож, Монгол-Францын бизнесийн форум болно. Өнгөрөгч тавдугаар сард Э.Макрон Монголд айлчилсан нь мөн л тус улсын төрийн тэргүүн манайд айлчилсан түүхэн дэх анхны явдал болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.