Хятадын аялал жуулчлал 71.3 хувиар өсжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-10
Саяхан болж өнгөрсөн Хятадын үндэсний баяраар дотоодын жуулчид 826 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 71.3 хувиар өссөнийг тус улсын Аялал жуулчлал, соёлын яамны мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь 2019 он буюу ковидын өмнөх үетэй харьцуулахад 4.1 хувиар өсжээ. Түүнчлэн энэ хугацаанд Хятадын аялал жуулчлалын салбарын нийт орлого 753.4 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оноос 129.5 хувиар өссөн байна. Харин Хятад улсаас гадаад оронд зорчигдын тоо өмнөх онтой харьцуулахад гурав дахин өссөн ч 2019 оны түвшинтэй харьцуулахад 85.1 хувьтай тэнцэж байгаа ажээ. Иймд тус улсад аялал жуулчлалын салбар бүрэн сэргэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.