Хятадын шувуу дүрстэй дрон нислэгийн цагаараа дээд амжилт тогтоолоо

Хятадын шувуу дүрстэй дрон нислэгийн цагаараа дээд амжилт тогтоолоо


   Хятадын Баруун Хойд Политехникийн их сургуулийн судалгааны багийнхны бүтээсэн бионик дрон нэг цэнэглэлтээр агаарт хамгийн удаан ниссэн дрон боллоо. Яг шувуу шиг харагдах “Шингэ” нэрт дрон 03:05:30 цаг агаарт нисчээ. Энэ шинэ дрон нь 260 грамм жинтэй бөгөөд далавч нь 70 см урт аж. Үүний өмнөх дэлхийн дээд амжилтыг мөн тус сургуулийнхны бүтээсэн дрон нэг цэнэглэлтээр 02:34:38 цаг ниссэн  үзүүлэлтээр эзэмшиж, Гиннесийн номд орж байв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.