images

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-10


   "Монгол орон бидний дуранд" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-ээс зохион байгуулж, Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг 20 гаруй гэрэл зурагчдын 37 бүтээлийг толилуулжээ.  Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд Дубай, Австрали, Польш орнуудад үзэсгэлэнгээ гаргасан байна. Мөн Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж байгаа ажээ. Одоо тэд ирэх сард АНУ-д үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна. "Монгол орон бидний дуранд" үзэсгэлэн долоон хоногийн турш үргэлжилнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.