images

"E-Мongolia": Хүүхэд хамгааллын үнэ төлбөргүй цахим систем нэвтрүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-10


   Төрийн цахим үйлчилгээний 1.6 сая хэрэглэгчтэй "E-Mongolia" цахим платформд "e-kids" хүүхэд хамгааллын систем яаралтай нэвтрүүлэхээр мэргэжилтнүүд ажиллаж буй. Тэгвэл уг системд нэвтрэхэд дата шаардахгүй болжээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монголын үүрэн холбооны "Мобиком", "Юнител", "Скайтел", "Жи-Мобайл", "Ондо" зэрэг компаниудтай хамтарч дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр эцэг эхчүүд энэхүү системийг дата зарцуулахгүйгээр ашиглан хүүхдийнхээ байршлыг шууд тогтоох, тусламжийн дуудлагыг нь хүлээн авах боломжтой ажээ. ЦХХХЯ-наас уг технологийг яаралтай горимоор нээхээр ажиллаж байгаа бөгөөд "E-Mongolia"-гаас хэрэглэгчдээ эхний ээлжид мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.