images

Төгөлдөр хуурч С.Одгэрэл Японд тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-10


   Монголын төгөлдөр хуурч С.Одгэрэл Япон улсын Токио хотын Сантори холлын "Цэнхэр сарнай" танхимд энэ сарын 21-нд тоглолт хийхээр болжээ. Тус танхим нь 400 гаруй хүний суудалтай бөгөөд Монголын үе үеийн шилдэг хөгжмийн зохиолчид болох С.Гончигсумлаа, З.Хангал, Б.Шарав, С.Сансаргэрэлтэх, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нарын бүтээлээс тоглолтод толилуулах гэнэ. С.Одгэрэл нь Хөгжим бүжгийн коллежид 13 жил, Италийн Пэрүжа хотын Хөгжмийн консерваторт есөн жил төгөлдөр хуурч мэргэжлээр суралцсан билээ. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Монгол улсын филармонид долоо дахь ганцаарчилсан тайлан тоглолтоо хийсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.