Хятад автобус “Busworld Europe” үзэсгэлэнгээс хоёр шагнал хүртжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-10
Бельгийн Брюссель хотноо болж буй 26 дахь удаагийн “Busworld Europe” үзэсгэлэнд оролцсон Хятадын “Yutong” компанийн “T15E” загварын автобус “Шилдэг дизайн”, “Экологид ээлтэй автобус” шагнал хүртлээ. Жуулчдад зориулсан тансаг зэрэглэлийн уг автобус нь 15 метр урт батарей, эрчим хүч нөөцлөх технологи, хөнгөн хийцтэй учраас эрчим хүчний зарцуулалт сайтай ажээ. Дэлхийн хамгийн том автобусны үзэсгэлэн гэгддэг тус үзэсгэлэнд Европ, Ази, Африкийн 526 байгууллага оролцож байгаа бөгөөд ирэх пүрэв гараг хүртэл үргэлжлэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.