Даян аварга Н.Батсуурь Сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Японы сүмо бөхийн холбооноос 2023 оны Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ийг энэ сарын 7-8-ны өдрүүдэд Токиогийн дагуул хот Тачикавад зохион байгууллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн ОХУ-д болох хуваарьтай байсан ч зохион байгуулагч орныг өөрчилжээ. Цар тахлын улмаас сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ дөрвөн жил явагдаагүй бөгөөд энэ жилийн тэмцээнд 26 орны 160 бөх оролцжээ. Харин манай тамирчид залуучуудын ангилалд гурван мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн ангилалд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Сонирхуулахад, даян аварга Н.Батсуурь уг тэмцээнээс мөнгөн медаль авсан байна. Дараагийн ДАШТ 2024 оны есдүгээр сард Польш улсад болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.