Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нээлттэй тайлагнана
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нээлттэй тайлагнах ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд болохоор товлогдлоо. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй уг сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоход нээлттэй бөгөөд оролцогч, ажиглагчийн тоо хязгаартай тул өнөөдрөөс эхлэн 11-нийг дуустал бүртгэх ажээ. Улмаар оролцогчдын бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулах гэнэ. Сонсголоор Засгийн газраас ковидын халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт болон гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, ААН-үүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нээлттэй мэдээлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.