Пауэрлифтингийн ахмадын ДАШТ Улаанбаатарт болж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр манай улсад эхэллээ. Улаанбаатар хотын “Holiday Inn” зочид буудлын их танхимд болж буй уг тэмцээнд нийт 39 орны 430 орчим тамирчин шахалт, суулт, таталтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлөөр өрсөлдөж байна. Мөн олон улсын зэрэгтэй 43 шүүгч тэмцээнийг шүүж байгаа бөгөөд эрэгтэйчүүд 40-49, 50-59, 60-69, 70-аас дээш зэрэг насны ангилалд 59-120 кг хүртэл найман жинд өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүд 42-83 кг хүртэл найман жинд хүчээ сорьж байгаа юм. Энэ тэмцээн манай улсад хамгийн анх 2018 онд ахмадын ДАШТ зохиосноос хойш хоёр дахь удаагийнх болж байна. Дашрамд дурдахад, манай улсын пауэрлифтингийн тамирчид өнгөрсөн тавдугаар сарын 20-27-ны хооронд болсон ДАШТ-ээс таван алтан медаль хүртсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.