Тайландын Пукет аралд Монгол улсын консулын газар нээгдэв
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Манай улс Тайландын аялал жуулчлалын нэг төв Пукет арлын төв хот Пукетэд консулын газраа нээлээ. Тус консулын газар нь Патонг дүүргийн Сой Бангла дахь Гиг зочид буудалд байрлах бөгөөд өргөмжит консулаар өнгөрсөн наймдугаар сард Наттафонг Фантахакиатпайсарн томилогджээ. Консулын газар нь Пукет болон түүний зэргэлдээх мужуудад зочлон очих монголчуудад туслах чиг үүрэгтэй ажээ. Ирэх сард Пукет-Улаанбаатар чиглэлд долоо хоног тутмын нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус арал ирэх онд 15 мянга орчим монгол жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор Бангкок-Улаанбаатарын хооронд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа юм. Монгол, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 49 жилийн ойн энэ жил болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.