images

Чикагогийн марафонд Монголын 10 тамирчин оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-09


   “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын найман тамирчин, дөрвөн хөтчийн хамт Чикагогийн марафонд хоёр дахь удаагаа оролцоно. Үүн дээр АНУ-д амьдарч буй Монголын хоёр гүйгч, хоёр хөтөч нэмэгдэж оролцож байна. Энэ удаагийн марафон нь “Ахиллис Монгол”-ын багаараа оролцож байгаа 16 дахь, 2023 онд оролцсон олон улсын гурав дахь марафон болж байгаа юм. Дэлхийн зургаан том марафоны нэг Чикагогийн марафонд Англи, Ирланд, Франц, Япон, Австри болон Америкийн хотуудаас ирсэн Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг “MGL Running Channel”-ийн 14 гишүүн мөн оролцох ажээ. Тамирчид энэ сарын 7-нд таван км-ийн гүйлтэд оролцсон бөгөөд 8-ны өдөр нь үндсэн уралдаан болох бүтэн марафон 42 км-ийн зайд гүйсэн юм. Чикаго марафонд дэлхийн өнцөг булан бүрээс 47 мянган тамирчид оролцож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.