images

БОАЖЯ хуш модны самар түүх хэмжээг тогтоов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-09


   БОАЖЯ хуш модны самрын нөөцийн ашиглалтын талаар мэдээлэл өгөв. Тус яамны сайдын өнгөрсөн сарын 25-ны өдрийн тушаалаар хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоожээ. Энэхүү тушаалаар Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 10 сумын ойн сангаас үйлдвэрлэлийн зориулалтаар 2831 тонн, дөрвөн аймгийн 11 сумын ойн сангаас ахуйн зориулалтаар 877 тонн, зургаан Улсын тусгай хамгаалалтын газрын ойн сангаас 292 тонн хэмжээтэйг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх ажээ. Мөн хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхдээ албаныхан зохих хуулийн дагуу дуудлага худалдааны журмаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Манай орны ойн сангийн 5.1 хувь буюу 612.7 мянган.га, нөөцийн 8.9 хувь буюу 111.2 сая.м2 талбайг хушин ой эзэлдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.