Хөвсгөл: Тосонцэнгэл суманд бяслагны үйлдвэр ашиглалтад оруулав
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өнгөрөгч долоо хоногт бяслагны үйлдвэр ашиглалтад оржээ. Тус аймаг ирэх жил нийт таван сумандаа бяслагны үйлдвэр барихаар ажиллаж байгаа ажээ. Тэдгээр нь Түнэл, Их-Уул, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Арбулаг сумд бөгөөд орон нутгийн малчид цагаан идээгээ боловсруулан дотоод, гадаад зах зээлд борлуулж, орлого олох боломжтой хэмээн орон нутгийн удирдлагууд үзэж байгаа гэнэ. Одоогоор үйлдвэрт ажиллах иргэдийг сургалтад хамруулж, Хөвсгөл аймгийн иргэдийг бяслаг үйлдвэрлэх, түүний үе шат, дамжлагатай танилцаж, цаашид малчид юунд анхаарах тал дээр зөвлөгөө өгч байгаа ажээ. 2021 онд тус аймаг Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг найман сумандаа бяслагны үйлдвэр байгуулах дөрвөн тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан билээ. Харин 2022 онд нэмж Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагны үйлдвэр байгуулах таван тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан юм.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.