images

Селена Гомэсийн сайн үйлсийн аянд алдартан найзууд нь ямар тус хүргэв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-09


   Дуучин, жүжигчин Селена Гомэсийн “Rare Impact Fund Benefit” сайн үйлсийн аянд алдартан найзууд нь нэгдэж, дэлхий даяарх залууст сэтгэцийн эмгэгийн талаар боловсрол олгох, эмчлүүлэхэд туслах хөрөнгө босгоход нь зориулж эд зүйлсээ дуудлага худалдаанд оруулж байна. Тухайлбал, алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн 10 дугаартай өмсгөлийг энэ зорилгоор дуудлага худалдаанд оруулсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл үүнээс гадна маш сонирхолтой зүйлс дуудлага худалдаанд багтаад байгаа юм. Жишээ нь, нэг хүн Т.Свифтийн тоглолтын тасалбарыг 15 мянган доллароор худалдан авчээ. Мөн “Cold Play” хамтлагийн дуучин Крис Мартинтай танилцах, дуучин Камила Кабэллотой үдийн зоог барих, жүжигчин Пол Руддтай хамт кино үзэх, С.Гомэсийн стилистүүдтэй уулзах зэрэг сонирхолтой эрхийг дуудлага худалдаагаар арилжсан байна. Дуучин бүсгүй зорилгоо биелүүлж олон хүнд туслахын тулд 10 жилийн дотор 100 сая долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэрбээр сайн үйлсийн сангийнхаа үйл ажиллагааны үеэр “Бяцхан дүү Грэйсигээ хараад би түүнд болон түүний үеийнхэнд илүү сайн, илүү эелдэг, илүү ойлгомжтой, илүү харилцаа холбоотой, дэмжлэг, хүртээмжтэй дэлхийг өвлүүлэн үлдээх ёстой гэж боддог" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.