images

Анимэд гардаг шиг олон дүрд хувирдаг нисдэг робот бүтээжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-09


   Японы робот үйлдвэрлэлийн гарааны бизнесийн компани “Tsubame Industries” анимэд гардаг шиг дүрстэй, аварга том нисдэг робот бүтээж, уг бүтээлээ Хятад болон Ойрх Дорнодын чинээлэг хэрэглэгчдэд борлуулахаар төлөвлөжээ. Өндөр нь 4.5 метр, жин нь 3.5 тонн хүрч буй “Archax” нэрт роботын дээд хэсэг хүний биетэй төстэй боловч дөрвөн дугуйтай тээврийн хэрэгсэл болон хувирах боломжтой. “Archax” робот машин болон хувирсан үедээ 10 км/цаг хүртэл хурдлах чадалтай бөгөөд энэ нь унадаг дугуйнаас яльгүй удаан юм. Гэхдээ үйлдвэрлэгч компаниас уг машиныг удирдах аргыг зааж, жолоодох эрх олгох ч энгийн тээврийн хэрэгсэл шиг замын хөдөлгөөнд унахгүй. Учир нь, “Tsubame Industries” компанийн гол зорилго нь энтертайнмент зах зээл тул тоглоом, үзүүлэнгийн чиглэлээр хамтран ажиллах түншүүд хайж байгаа ажээ. Тиймээс ч компанийн захирал Акинори Иший “Бид өндөр чанартай тоглоом бүтээхийг зорьж байгаа” гэсэн байна. Хүн дүрснээс машин болж хувирдаг жолоодлоготой уг роботыг энэ сард болох “Japan Mobility Show” дээр албан ёсоор танилцуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.