“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд тарьж буй модны амьдрах чадвар 90 хувьтай байна
Чихэнд чимэгтэй
2023-10-09
Монгол улсын Ерөнхийлөгч 2021 оны аравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассемблейд оролцох үеэрээ “2030 он гэхэд цөлжилтийн эсрэг тэрбум мод тарина” хэмээн дэлхий нийтэд зарлаж байсан билээ. Улмаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж хоёр жилийн хугацаанд 20.6 сая мод тарьжээ. Мөн тарьсан моднуудын амьдрах чадвар 90-ээс дээш хувьтай байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Монгол улсын газар нутгийн 77 хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд ердөө 7.9 хувь нь ойн сан бүхий газар юм. Иймд 2030 он хүртэл мод тарьснаар ойн сан бүхий газрын хэмжээ есөн хувь болон нэмэгдэж, нүүрсхүчлийн давхар исэл 600 мянган тонноор буурна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.