Өвөр Монголын нутгаас заантай төстэй эртний амьтны яс олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-09
Өвөр Монголын Шилийн гол аймгийн Сөнид Зүүн хошууны нутгаас өнөөгийн заантай гарал үүслийн хувьд холбогддог өвсөн тэжээлтэн амьтны чөмөгний ясны үлдэгдлийг өнгөрөгч есдүгээр сарын эхээр олжээ. Уртаараа 65 см, өргөнөөрөө 25 см хүрэх тус үлдэгдэл Миоцений галавын дунд үе буюу одоогоос 15 сая жилийн өмнө амьдарч байсан амьтных гэнэ. Тус археологийн олдвор олдсон газар нь сүүн тэжээлтэн амьтдын чулуужсан яс ихээр олддог Түнгүр дурсгалт газраас 15 км-ийн зайд оршдог ажээ. Олдворыг сэргээн засварласны дараа Сөнид Зүүн хошууны археологийн музейд тавихаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.