Эмэгтэйчүүдийн хорихын байрыг Швейцарын тусламжаар тохижуулав
Чихэнд чимэгтэй
2023-10-06
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангийн алба хаагчид болон хүмүүжигчдийнхээ байрыг шинэчилж өчигдөр ашиглалтад орууллаа. Тухайлбал, хүмүүжигчдийн хувцас угаалга, хатаалга, халуун усны өрөөг шинэчилж, угаалгын машин болон хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн байр, удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг засварлан тохижуулжээ. Түүнчлэн алба хаагчдын хувцас солих, хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө, үсчин, гоо сайхны өрөөг Швейцарын хамтын ажиллагааны газрын санхүүжилтээр шинэчилсэн байна. Манай улс Швейцар улстай 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш урт удаан хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн билээ. Мөн 2001 онд манай улс зудын гамшигт өртөхөд хамгийн түрүүнд туслалцаа үзүүлсэн орнуудын нэг нь Швейцар улс байв. Анх хүмүүнлэгийн тусламжаар эхэлсэн Швейцар улсын хөгжлийн тусламж аажмаар манай улсын урт хугацааны хөгжилд чиглэх болжээ. Швейцарын хөгжлийн агентлаг нь 2004 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн түүхтэй.
Эх сурвалж: ШШГЕГ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.