images

Мазаалайг дэлхийд таниулах бүтээлийн уралдаан зарлалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-06


   Дэлхийд ховордсон мазаалайг хамгаалж тоо толгойг нь нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас бодлогоор дэмжин, үе шаттай хэрэгжүүлж буй. Тухайлбал, үндэсний хэмжээнд мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийг эцэслэн батлах, бахархалт амьтан болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг Мазаалайн өдөр болгох, олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл БОАЖЯ эхний ээлжинд мазаалайн онцлогийг дэлхийд таниулах лого, бэлгэ тэмдэг зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлажээ. Тус тэмцээний шилдэг бүтээлд 10 сая төгрөгийн шагнал олгох бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газарт хүлээн авах юм байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.