Азийн наадам: Монгол улс дугуйн төрлөөр медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-10-06
Азийн наадмын засмал замын дугуйн уралдааны эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Нийт 19 орны 66 тамирчин гараанд гарснаас манай улсын тамирчин, Азийн шилдэг дугуйчин С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн оролцжээ. Дугуйчид тэмцээний туршид нийт 207.7 км замыг туулснаас Казахстаны дугуйчин Евгений Федоров, Алексей Луценко нар 4:25:29 минутаар аваргалжээ. Харин тэдний араас АШТ-ий хүрэл медальт С.Жамбалжамц 4:31:11 цагаар барианд орж, хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр манай дугуйчдын хувьд “Парис 2024” Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа. Манай улс Азийн наадамд 1974 оноос эхэлж оролцсон бөгөөд тус наадмаас 15 медаль авсны нэг нь дугуйн багийн хүрэл медаль юм. Түүнээс хойш 1982 онд Ц.Ганболд засмал замын дугуйн уралдаанд мөнгөн медаль хүртэж, 1990 онд Д.Төмөр-Очир хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Үүнээс хойш 33 жилийн дараа С.Жамбалжамц хүрэл медалийн болзол хангаж байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.