Монголын “Сэр сэр салхи” кино "Оскар"-ын шагналд нэр дэвшлээ
Чихэнд чимэгтэй
2023-10-05
Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” буюу “City of Wind” кино 2024 оны "Оскар"-ын шагналын уран сайхны киноны төрөлд нэр дэвшлээ. Энэхүү кино нь Монгол, Франц, Португал, Голланд, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл бөгөөд өнгөрсөн хугацаанд Венец, Торонто, Бусаны олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон юм. Үүний дотор киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл 80 дахь удаагийн Венецийн кино наадмын залуу уран бүтээлчдэд зориулсан “Оризонти” хэсгийн "Шилдэг эрэгтэй жүжигчин" болж байв. Мөн өнгөрсөн тавдугаар сард уг киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авчээ. Тэгвэл уг кино 2024 оны "Оскар"-ын шагналд Монголоос ийнхүү нэр дэвшиж, дэлхийн 53 улсын кинотой өрсөлдөхөөр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.