images

Сүүний урамшууллыг 1000 төгрөг болгож нэмэгдүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-05


   Монгол улсын Засгийн газраас сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт литр тутамд олгодог урамшууллыг 1000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Өнгөрсөн наймдугаар сард "Төв түмний сүүн соёл-2023" арга хэмжээний хүрээнд болсон Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөний үеэр саальчид, фермерүүд сүүний урамшууллыг нэмэгдүүлэх санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад тавьжээ. Улмаар ХХААХҮЯ-наас 500 төгрөг байсныг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Засгийн газраас 2020 онд сүү үйлдвэрлэгч нарт урамшуулал олгох тухай тогтоолыг баталснаас хойш сүүний үйлдвэрлэл өмнөх жилүүдээс 51 хувиар нэмэгдсэн аж. Сонирхуулахад, Засгийн газраас 2021-2022 онд сүү боловсруулах 8-12 тооны үйлдвэрт сүүний урамшуулалд 5.3 тэрбум төгрөг олгож байжээ. Мөн энэ хугацаанд бэлтгэн нийлүүлэгчдээс нийлүүлсэн түүхий сүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 23.2 хувиар өсжээ. Манай улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, цех байдгаас тогтмол үйл ажиллагаа явуулдаг 36 үйлдвэр, цех, 77 хөргөлтийн төв байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.