images

“Google” шинэ гар утас, ухаалаг цагаа танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-05


   Нью-Йорк хотод өчигдөр “Google” компани үйл ажиллагаа зохион байгуулж “Pixel” загварын хоёр шинэ гар утас, ухаалаг цагаа танилцууллаа. Шинэ “Pixel 8”, “Pixel 8 Pro” нь 699 болон 999 долларын үнэтэй бөгөөд үнэ нь өнгөрөгч оны загвараасаа тус бүр 100 доллароор нэмэгджээ. Шинэ загвар нь өмнөх жилийнхтэйгээ харьцуулахад дугуй булан, хавтгай дэлгэцтэй болсон бөгөөд дэлгэцийн чанар нь сайжирсан байна. Мөн үйлдлийн системийг шинэчлэснээр “iPhone 15”-ынх шиг хурдан болсон ажээ. “Google” компанийн өөрийн үйлдвэрлэсэн Tensor G3 чиптэй энэ утас хиймэл оюун ухаанаар зургийг янзлах боломжтой болсон байна. Тухайлбал, гэрэл зургаас хүссэн дүрсээ хасах, ижил төстэй олон зургийг нэгтгэх зэрэг үйлдэл хийх, төрөл бүрийн арьсны өнгөтэй хүмүүсийн арьсны өнгийг зураг дээр илүү бодитой харагдуулах ажээ. Түүнчлэн видео бичлэгээс шаардлагагүй дуу чимээг хялбар хасах тохиргоотой болсон байна. Гэхдээ тус компанийн гар утас зах зээлд тун бага хувь эзэлдэг бөгөөд энэ салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь компанид дорвитой ашиг авчирдаггүй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.