images

Азийн наадам: Монголын багийн анхны алтан медалийг Б.Чинзориг авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-05


   2014 оны Азийн наадмаас бэртлийн улмаас медаль авч чадаагүй ч 2018 оны наадмаас мөнгөн медаль хүртсэн МУГТ Б.Чинзориг энэ удаагийн Ханжөүгийн Азийн наадмаас алтан медаль авах зорилготой оролцсон юм. Улмаар зорилгоо биелүүлж өчигдөр эрэгтэйчүүдийн 57-63.5 кг-ийн жингийн аварга болж тус наадмаас Монголын багийн анхны алтан медалийг авлаа. Тэрбээр учраа таарсан таван өрсөлдөгчийнхөө дөрвийг цэвэр ялж, нэгийг нь 4:1 онооны харьцаатай илт давуу хожсон юм. Манай тамирчин эхний гурван тулаанаа хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох дэлхийн чансааны шилдгүүдийн эсрэг хийж тэднийг ээлж дараалан ялсан. Улмаар ДАШТ-ий аврага Руслан Абдуллаевийг Азийн наадмын медалиас мулталсан тэрбээр мөнгө, алтан медалийн төлөө харьцангуй сул өрсөлдөгчид болох Тайланд, Тайванийн тамирчидтай хүч үзэж илүүрхэв. Ийнхүү Б.Чинзориг Монголын боксчдоос хамгийн түрүүнд Парисийн Олимпод оролцох эрхээ авлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.