images

Америкийн CNBC телевиз Монголд салбараа нээлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-05


   Бизнес, санхүүгийн салбарын мэдээллээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын CNBC телевиз Монголд салбартай боллоо. Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалт, бизнес, улс төр, технологийн салбарын шинэ мэдээг цаг алдалгүй дамжуулдаг тус суваг дэлхий даяар нэгэн зэрэг 384 сая айлын зурагтаар гардаг бөгөөд кабелийн сувгийн үйлчилгээг нь гар утас, нөүтбүүк, компьютерийн дэлгэцнээс үзэх боломжтой байдаг. Лондон, Сингапурт төвтэй тус байгууллага энэ жил гадаадын гурван оронд салбараа нээжээ. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард Турк, долоодугаар сард Өмнөд Солонгост, энэ сард Монголд салбараа нээв. Ингэснээр Монголын эдийн засаг, бизнесийн мэдээллийг дэлхий нийтэд бодитой, өргөн хүрээнд түгээх үндэс бий боллоо. Тус байгууллагын Монгол дахь салбар нь телевизийн суваг, радио, премиум аппликэйшн, цахим хаягаар дамжуулан гадаад, дотоодын бизнес, санхүүгийн мэдээллийг хүргэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.