images

"Говь" компани Хэнтий аймагт үйлдвэрээ нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-04


   “Говь” хувьцаат компани Хэнтий аймгийн Хэрлэн суманд салбар үйлдвэрээ байгуулахаар болжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд уг саналыг орон нутгийн удирдлагууд “Говь”-ийн холбогдох албан тушаалтнуудад тавьсан байна. Тус үйлдвэр баригдсанаар орон нутгийн 100-120 хүнийг ажлын байраар хангах бөгөөд одоогоор ажилтнуудаа бүртгэх, үйлдвэрийн байраа бэлдэх зэрэг бэлтгэл ажлыг хангаад байгаа ажээ. Улмаар энэ сарын дундуур болох Хэнтий аймгийн эдийн засгийн форумын үеэр албан ёсоор гэрээ байгуулахаар төлөвлөсөн байна. Үндэсний ууган үйлдвэрлэгч "Говь" хувьцаат компани нь 1981 оны есдүгээр сарын 5-нд байгуулагдсан  билээ. Улмаар өнөөдөр Монгол улсын ноолуурын зах зээлд дангаар 69 хувийг эзэлж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.