images

Азийн наадам: Б.Чинзориг өнөө орой алтан медалийн төлөө тулалдана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-04


   Ханжөү хотноо болж буй Азийн наадмын сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 57-63.5 кг-ийн жинд хүч үзэж буй Баатарсүхийн Чинзориг өнөө орой 20:15 цагаас алтан медалийн төлөө Тайванийн тамирчин Лай Чу-Энтэй тулалдана. Тэрбээр өчигдөр мөнгөн медалийн төлөөх тоглолтод Тайландын тамирчныг 5:0 оноогоор ялсан юм. Харин түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Лаос, Балба, Хятад, Иракийн тамирчныг ялж алтан медалийн төлөө тулалдах болзол хангасан 2022 оны ААШТ-ий хүрэл медальтай тамирчин ажээ. Тэгвэл манай тамирчин ДАШТ-ий мөнгө, ААШТ-ий алт, мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгөн медальтай. Хоёр тамирчны энэ удаагийн Азийн наадамд учраа таарсан тулаануудаас харахад Б.Чинзориг өрсөлдөгчдөө илт давуу 5:0 онооны харьцаатай ялж байсан бол Тайванийн тамирчин хоёр удаа шүүгчийн саналаар, нэг, нэг удаа 3:2, 5:0 онооны харьцаатай хожжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.