images

Энэтхэгийн компани газрын тос боловсруулах үйлдвэрийн цахилгаан станцыг барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-04


   Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructures Limited” компани Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дөрөвдүгээр багцын гэрээг байгууллаа. Тус компанийн төлөөлөгчид манай улсын албаны хүмүүстэй өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо уулзаж 648 сая долларын үнэ бүхий төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. “Megha Engineering and Infrastructures Limited” компани энэ удаа нефть боловсруулах үйлдвэрийн өргөтгөлөөс гадна 600 сая долларын өртөгтэй инженерийн шугам сүлжээ, үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэх юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангах 190 сая долларын өртөгтэй цахилгаан станц барих аж. газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар Монгол улсын ОХУ-аас нефтийн хамааралтай байдал багасч, олон улсын зах зээлийн хэлбэлзэлд өртөмтгий байдал мөн буурах юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэж, Монгол улсын дотоодод бензин, дизель түлш, нисэх онгоцны, шингэрүүлсэн хийн түлшний хэрэгцээг хангах юм. MEIL-ийн гүйцэтгэх захирал Кришна Редди хэлэхдээ “Энэхүү гэрээ нь тус компанийн бүс нутаг дахь гурав дахь төсөл бөгөөд Монгол, Энэтхэг хоёр улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа юм” гэжээ. Одоогоор нийт өртөг нь 1.4 тэрбум доллар болж буй тус үйлдвэр 2025 онд ашиглалтад орно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.