images

Монгол ур чадварын тэмцээний хоёрдугаар шат боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-04


   Монгол ур чадварын тэмцээн мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн зэрэг найман мэргэжлийнхний дунд болж байна. Уг тэмцээн гурван үе шаттай бөгөөд эхний шатанд 138 суралцагч оролцсоноос 41 нь хоёрдугаар шатанд шалгарч дараагийн шалгаруулалтод оролцов. Сүүлийн шатны шалгаруулалтад үлдсэн залуусаас энэ оны 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд шилдгүүдийг шалгаруулан ялагчдыг 2024 онд Францын Леон хотод болох "Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээн"-д явуулна. Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн билээ. Улмаар 2015 онд анх удаа Бразилын нийслэл Сан Паоло хотод болсон дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож байв. Түүнээс хойш 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд болсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.