Парисын урлагийн долоо хоногийн үеэр Монголын галерей үзэсгэлэн гаргана
Чихэнд чимэгтэй
2023-10-03
Энэ сарын 14-ний өдөр Францын нийслэл Парис хотноо эхлэх урлагийн долоо хоногийн үеэр Монголын "Лхам" галерей анхны олон улсын үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Доктор Кристианна Бонины дэглэсэн тус үзэсгэлэнг монголчуудын тэнгэр өөд сүүн цацал өргөх ёсыг бэлгэдэж “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” хэмээн нэрлэжээ. Улмаар Монголын орчин үеийн урлагийн найман уран бүтээлчийг оролцуулах гэж байгаа нь Б.Баатарзориг, Э.Бэхбаатар, Б.Номин, Ц.Номин, О.Ням-Очир, Д.Одончимэг, Т.Зула нар ажээ. Мөн энэ үйл явдал нь Монголын галерей гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байгаа анхны тохиолдол болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.