ЕБС-д сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулж авна
Чихэнд чимэгтэй
2023-10-03
Боловсролын ерөнхий газраас сургуулийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх долоо дахь удаагийн сургалтыг зарлалаа. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуульд ажиллах сонирхолтой сэтгэл зүйчдийг сонгон шалгаруулж, ажлын талбарт шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 45 хоногийн сургалтад хамруулан сертификат олгохоор болжээ. Мөн Боловсролын ерөнхий газар, сургуулийн удирдлагатай гурвалсан гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулан ажиллуулах юм байна. Албаныхан сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтаар сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, өргөдөлтэй танилцах бол хоёрдугаар шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан оролцогчдыг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийх юм. Ингээд хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг сургалтад хамруулах юм байна. Уг бүртгэлийг 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.