images

Польшийн кино компани Монголд зураг авалт хийх хүсэлт тавив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-03


   Соёлын сайд Ч.Номин өчигдөр Польшийн “Wild Films” компанийн Михайл Наркевич-Йодко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тус компани нь Польшийн нэрт зохиолч, аялагч Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номоос сэдэвлэсэн адал явдалт уран сайхны киног бүтээхээр ажиллаж буй. “Хүн, араатан, бурхад” зохиолд 1920-иод оны үед Польшийн еврей Фердинанд Оссендовски Монголын нутгаар явж, Жалханз хутагт, Нарванчин гэгээн, Богд гэгээн, Дилав хутагт, Дамбийжанцан зэрэг хүмүүстэй уулзсанаа, тэр үеийн нийгэм цаг төрийн байдлын талаар өгүүлж, тэмдэглэсэн билээ. Тэгвэл энэхүү зохиолоор Монгол, Польш, Их Британи улсын уран бүтээлчид хамтран уран сайхны кино бүтээх хүсэлтийг Польшийн “Wild Films’ компанийн төлөөлөл Соёлын яаманд тавьсан байна. Тус компани энэхүү киноны Монгол дахь зураг авалтыг ирэх оны 9 дүгээр сараас эхлэн хоёр сарын хугацаанд хийж, 2025 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн гэжээ. Харин Соёлын яамнаас уг төлөөлөгчид “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн дагуу энэхүү төслийг судалж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх талаар хэлж, санал солилцсон байна.

Эх сурвалж: Соёлын яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.