“Баавгай болохсон” кино АНУ-д гарна
Чихэнд чимэгтэй
2023-10-03
Монгол улсаас анх удаа Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд шалгарсан найруулагч Б.Золжаргалын "Баавгай Болохсон" буюу "If I Only Could Hibernate" кино АНУ-д хоёр өдөр гарахаар болжээ. Учир нь тус кино 1977 оноос эхтэй Калифорнийн кино хүрээлэнгээс зохион байгуулдаг “Mill Valley Film Festival”-д оролцохоор болсон юм. Жил бүр 50 гаруй орны 200 гаруй уран бүтээлчид бүтээлээ сойдог уг наадамд уралдахаар “Rafael Film Center” кино театрт хоёр өдөр гарах ажээ. Мөн тус кино энэ сарын 4-13-ны өдрүүдэд болох 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын “A Window on Asian Cinema” ангилалд өрсөлдөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.