images

Азийн наадам: Байт харвааны тамирчид шөвгийн наймд үлдлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-03


   Азийн наадмын сонгодог байт харвааны ганцаарчилсан ангилалд Монголын тамирчин Б.Отгонболд шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр Ливаны тамирчныг 6:0, Японы тамирчныг 6:5, Тайванийн тамирчныг 6:2 онооны харьцаатай ялсан юм. Тэгвэл өнөөдөр 15:20 цагаас Индонезийн тамирчинтай өрсөлдөхөөр болжээ. Мөн сонгодог байт харвааны эрэгтэй багийн төрөлд манай тамирчид Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээний аварга Хятадын багийг 5:1 оноогоор хожиж шигшээ наймд үлдлээ. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй манай тамирчид ирэх баасан гарагт Энэтхэгийн багтай өрсөлдөх хуваарьтай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.