Б.Чинзориг өнөөдөр мөнгөн медалийн төлөө Тайландын тамирчинтай тулалдана
Чихэнд чимэгтэй
2023-10-03
ДАШТ-ий мөнгөн медальт боксчин Б.Чинзориг өнөөдөр 20:45 цагаас Тайландын тамирчин Бунжон Синсиритэй мөнгөн медалийн төлөө тулалдана. Тэрбээр уржигдар хүрэл медалийн төлөө Казахстаны Ертуган Жэйнуллиновтой тулалдаж 5:0-ээр ялсан юм. Улмаар Азийн наадмын хошой медальтай Монголын анхны боксчин боллоо. Тэрбээр 2018 оны Жакартагийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Б.Чинзориг Азийн наадмын тулааны талбайд Узбекстаны Руслан Абдулаев, Туркменстаны Хурсанд Иманкулиевийг мөн илт давуу ялжээ. Харин Тайландын тамирчин Ираны тамирчныг 5:0, Палестиний тамирчинг шүүгчдийн саналаар, Хойд Солонгосын тамирчинг 3:2 онооны харьцаатай ялсан байна. Мөн тэрбээр өчигдөр 31 нас хүрсэн бол манай тамирчин есдүгээр сарын 21-нд 32 нас хүрсэн бөгөөд хоёр тамирчны биеийн өндөр бараг адилхан. Тоолбол нас, төөлбөл бие чацуу тамирчдын ялсан нь маргааш Ирак, Тайванийн боксчний аль ялсантай нь алтан медалийн төлөө тулалдана. Харин хожигдсон хоёр тамирчин хүрэл медаль хүртэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.