images

Азийн наадам: Аль улс ямар медаль хамгийн их авсан бэ?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-03


   Өмнөд хөршид болж буй 19 дэх удаагийн Азийн наадам дуусахад тав хоног үлдээд буй. Өнөөдрийн байдлаар алтан медалийн тоогоор Хятад (147), мөнгөн медалийн тоогоор мөн өмнөд хөрш (81), хүрэл медалийн тоогоор Өмнөд Солонгос (63) тус тус тэргүүлж байна. Харин нийлбэр дүнгээр 270 медальтай Хятад, 133 медальтай Өмнөд Солонгос, 122 медальтай Япон тэргүүлж байгаа юм. Азийн 45 улс оролцож буй уг наадмаас одоогийн байдлаар 34 улс медаль хүртжээ. Тэднээс Ирак (Таэквондо), Бангладеш (Крикет), Ливан (Жүдо бөх) нэг нэг хүрэл медальтай байна. Харин Бруней (Ушу), Оман (Завины уралдаан), Шри-Ланка (Крикет) улсууд тус бүр нэг мөнгөн медаль авчээ. Мөн өнөөдөр өглөөний байдлаар 24 улс алт, 28 улс мөнгө, 31 улс хүрэл, 23 улс бүх медалиас хүртээд байна. Медалийн чансаагаар Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайвань, Узбекистан, Тайланд, Хойд Солонгос, Хонконг, Бахрейн, медалийн тоогоор Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Хонконг, Узбекстан, Тайвань, Казахстан, Иран, Тайланд гэсэн эрэмбэтэй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.