images

Азийн наадам: ДОТА2-ын тамирчид мөнгөн медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-03


   19 дэх удаагийн Азийн спортын наадмаас Монголын дөрөвдэх мөнгөн медалийг цахим спортын тамирчид өчигдөр авлаа. Тэд ДОТА2-ын тэмцээний аваргын төлөө дэлхийд дээгүүр жагсдаг Хятадын багтай тоглож 1:2 харьцаатай ялагдав. Манай тамирчид эхний үед хожиж, хоёр, гуравдугаар үед хожигдсон юм. Гэхдээ Монголын ДОТА2-ын тамирчид Азийн наадмаас анх удаа медаль хүртэж түүхэн амжилт гаргалаа. Манай багийн бүрэлдэхүүнд Se хочтой Д.Төгстөр (дэлхийн чансааны 53), 423 хочтой А.Билгүүн, Sanctity хочтой О.Сүхбат, 11 хочтой Б.Мөнх-Эрдэнэ (дэлхийн чансааны 155), Ace12 хочтой Н.Батбаясгалан (дэлхийн чансааны 130) нар өрсөлдөв. Тэд Узбекстан, Казахстан, Киргизстаныг хожиж, Мьянмар, Хятадын багт хожигдсон. Харин Хятадын багт Somnus буюу Лу Яао (дэлхийн чансааны 73), Chalice буюу Ян Шэнюү (дэлхийн чансааны 98), 皮球 буюу Юү Яжүн (дэлхийн чансааны 84), XinQ буюу Жао Жишин (дэлхийн чансааны 200), Ame буюу Ван Чуню нар багтжээ. Тэд Тайланд, Хонконг, Вьетнам, Лаос, Малайз, Монголын багийг хожиж Өмнөд Солонгосын багт ялагдсан юм. Энэ тэмцээний хүрэл медалийг Малайзууд хүртэж, дөрөвдүгээр байрт Киргизстан орлоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.